“Мөнх Халдун” ХХК нь “ Бурхан Халдун ” Группын хөрөнгө оруулалттайгаар, Дархан Уул аймгийн болон хойд бүсийн аймгуудын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор “Шинэ Дархан ” Олон Улсын Худалдааны Төвийг 2008 оны 08 сарын 01-нээс ашиглалтанд оруулан амжилттай ажиллаж байгаа билээ.
Манай худалдааны төв нь 4000м.кв талбайтай зоорь бүхий 2 давхар худалдааны төв, мөн урд талдаа 10000 м.кв автомашины зогсоол бүхий 1400 м.кв 2 давхар үйлчилгээний төвтэй ба УБ хотоос 210 км, Эрдэнэт хотоос 180 км, ОХУ-аас 115 км зайд, дэд бүтэц хөгжсөн хойд бүсийн төв болох Дархан хотын төвд байрладаг.
Одоогоор манай худалдаа, үйлчилгээний төв нь Дархан хотдоо хамгийн том, төвлөрсөн төвд тооцогдож байгаа ба тус төвд 400 гаруй ААН, хувь хүн, үндэсний үйлдвэрлэгч болон гадаадын компаниуд, худалдаа, үйлчилгээ, банк санхүүгийн зэрэг олон чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа болно.
Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан, манай компаний зүгээс үндэсний компаниудыг дэмжих зорилгоор худалдааны төвийнхөө 400 м.кв үзэсгэлэнгийн танхимдаа дотоодын компаниудтай хамтран төрөл бүрийн үзэсгэлэн, яармагийг тогтмол зохион байгуулж байна.
Манай худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд:
“Хаан банк”-ны “Мөнх Халдун ” салбар
“Хас банк”-ны “Мөнх Халдун ” тооцооны төв
“Эрэл банк”-ны “Дархан салбар”
“Юнител” үүрэн холбооны үйлчилгээний Дархан уул аймаг дахь төв
“Говь” компани, “Эвсэг” кашмер, “Коза” кашмер
“Элба” эпектроникс
“Жэм интернэйшнэл”
“АПУ” компани гэрээт борлуулагч
“Эм Си Эс” (MCS) дистрибьютер
“МОНОС” эмийн бөөний худалдаа
“BBQ chicken” салбар
“Дархан Савхи” ХХК
“Бурхан Халдун” Групп
“Чансаа” гутлын дэлгүүр
“Сүү” ,”Таван Богд”, “Витсамо”, “Дархан Хүнс” компаниудын гэрээт борлуулагч зэрэг.
Байгууллагын зүгээс хэрэглэгч үйлчлүүлэгчдийг хэрэгцээт бараа үйлчилгээгээ нэг дороос авах боломжоор хангах, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс “Тохилог орчин чанартай үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.Үүнд:
Худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд үйлчлүүлэгчиддээ зориулан, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран Хуучин Дархан, Мангирт, Хабитатын чиглэлд тээврийн үйлчилгээ үзүүлж байна.
Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Увс, Архангай, Завхан, Хөвсөл, Баянхонгор, Хэнтий, Зүүнхараагийн чиглэлд хот хоорондын үйлчилгээг төвлөрүүлсэн ба цаашид Сэлэнгэ аймгийн сумдийн тээврийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Мөн Дархан-Уул аймгийн Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Гэр санаачлага төсөл, Дэлхийн Зөн ОУБ, Орхон сумын ЗДТГ, Гүч PR агентлагуудтай хамтран
· “Мэдээллийн технологи, Барилгын 2009” үзэсгэлэн худалдаа
· “ХАА тоног төхөөрөмж, үр үрсэлгээ 2009” үзэсгэлэн худалдаа
· “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа
· “Өрхийн үйлдвэрлэл, гар урлал ” үзэсгэлэн худалдаа
· “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжье ” үзэсгэлэн худалдаа
· “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ” лизингийн үзэсгэлэн худалдаа
· Дархан түншлэл –Төвийн бүсийн үзэсгэлэн худалдаа
· “Хичээлийн шинэ жил 2009” үзэсгэлэн худалдаа
· “Шинэ жил Дархан Экспо” үзэсгэлэн худалдаа
· “Хөдөлмөрийн Яармаг” зэргийг жил бүр зохион байгуулж байна.
“Мөнх Халдун ”ХХК